Skip to main content
Нийтлэл

Хайрцаг, сав баглаа боодлын нэмэлт ажилбаруудын талаар та юу мэдэх вэ?

Таны бүтээгдэхүүний сүүлийн шатны сурталчилгаа болохын хувьд хайрцаг сав баглаа боодол, түүний дизайн шийдэл, чанарыг чухалчлан үзэх нь зүйтэй. Хэрэглэгчийн анхаарлыг татах, нүдэнд тусаж сэтгэлд үлдэх онцгой загвар дизайн, шийдлийг бий болгоход хайрцаг сав баглаа боодолд олон төрлийн нэмэлт ажилбар хийдэг.  Тиймээс энэхүү нийтлэлээрээ та бүхэнд тэдгээр нэмэлт ажилбар, түүнийг хэрхэн ашиглаж болох талаарх зөвлөмжийг хуваалцаж байна

Бүрэлт

Бүрэлт бол таны хайрцгийн гадна талын цаасан дээр хийх ажилбар

Нийтлэл

Хаягдал цаас боловсруулах үйлдвэр Монголд

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаягдал цаас дахин боловсруулах “Эко цаас”-ны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр “Монголчууд өөрсдөө хийж бүтээх цаг нь ирсэн, томоохон стратегийн төвшиний бүтээн байгуулалт хийж буй танай хамт олонд амжилт хүсье” хэмээгээд бодлогын төвшинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

2010 онд цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг дотоодын хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн “ЭкоПак Монгол” ХХК энэ удаа цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрээ нээлээ. Энэ үйлдвэр нь нийлүүлэгчдээс

Мэдээлэл

Үндэсний үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэгчээ дэмжье

Бид #ҮндэснийҮйлдвэрлэгч. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг. Аливаа улс орны оршин бүй үндэс нь “Үндэсний үйлдвэрлэлийг” дэмжих явдал юм. Харьцангуй жижиг зах зээлтэй Монгол орны хувьд үндэсний үйлдвэрлэгч нар биенээ дэмжин ажиллах нь ирээдүйд “Хамтдаа хөгжих” үзэл санааг илэрхийлдэг. Тийм ч учраас үндэсний үйлдвэрлэгчид бид бие биенээ дэмжин ажиллаж, хамтдаа хөгжиж, хамтдаа нэг зорилгын төлөө эх орноо хөгжүүлэхийг уриалж байна. #ЭкоПакМонгол ХХК нь Монголын анхны хайрцаг сав баглаа боодлын үйлдвэр бөгөөд 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа 100% дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр юм.

Мэдээлэл

Eco Cup -2018 Зохион байгуулагдлаа

ECO CUP -2018 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгч Эко Пак Монгол ХХК нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ECO CUP 2018 харилцагчдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн 10 сарын 13,14-ний өдрүүдэд "БИД ЭКО ХЭРЭГЛЭГЧ" уриан дор амжилттай зохион байгуулагдаж аваргаа тодрууллаа.
Эрэгтэй багийн төрөлд
1-р байр Анунгоо ХХК
2-р байр Тэсо Корпораци
3-р байр Эко Пак Монгол ХХК
Эмэгтэй багийн төрөлд
1-р байр






Мэдээлэл

Бялууны хайрцаг

Хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгч “Эко Пак Монгол” ХХК бүх төрлийн бялууны хайрцгийн захиалга авч байна. Үндэсний бялуу үйлдвэрлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, өнгө загварын өргөн сонголттой шинэлэг дизайн бүхий үелээт болон картон хайрцгуудыг харилцагчдынхаа хүссэн хэмжээ загварын дагуу чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна. Бид үндэсний томоохон бялуу, бэйкери амттан үйлдвэрлэгчид болох “Жүр Үр” ХХК, Батбайгаль бэйкери, Монбэйкери, Вэнди бэйкери, Черри бэйкери зэрэг компаниудтай хамтран ажиллаж тэдний байнгын итгэл найдвартай түнш нь байсаар ирсэн.