1. Хэрхэн захиалга өгөх вэ?

Вэб Сайтын “Холбоо барих” хэсэгт байрлах утасы дугаараар манай борлуулалтын менежерүүдтэй шууд холбогдох, эсвэл захиалга хүлээн авах байран дээр ирж уулзан захиалгаа өгөх боломжтой.

2. Захиалга хэзээ бэлэн болох вэ?

Бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, нэмэлт ажилбар зэргээс хамааран бэлэн болох хугацаа нь харилцан ялгаатай байдаг. Захиалга баталгаажсаны дараа бүтээгдэхүүн бэлэн болох хугацаа тодорхой болно

3. Хайрцагны дизайн гаргаж өгөх үү?

Захиалагч тал өөрсдөө хайрцаг сав, баглаа боодлынхоо дизайныг гаргаж болно, эсвэл манай мэргэжлийн дизайнерүүдтэй хамтран гаргах боломжтой. Мөн бэлэн загваруудаас сонголт хийх боломжтой.

4. Бэлэн хайрцаг худалддаг эсэх?

Бэлэн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг веб сайт болон Fb хуудсаар тухай бүр мэдээлдэг бөгөөд тэр мэдээллийн дагуу дурын бүтээгдэхүүнийг бэлнээр худалдан авах боломжтой.

5. Хайрцагний хийц материалын талаар?

Хайрцаг үелээтэй үелээгүй картон гэсэн 3 төрлийн материалаар хийх бөгөөд хэвлэлттэй болон хэвлэлтгйү байж болно Хэвлэлттэй хайрцгийг офсет болон тоёобо хэвлэлтээр хийлгэх боломжтой

6. Ямар ч төрлийн хайрцаг хийх боломжтой юу?

Одоогоор дугуй хэлбэрээс бусад бүх төрөл хэлбэрийн хайрцагийг хүссэн загвар хийцээр захиалан үйлдвэрлэх боломжтой.

7. Хүргэлттэй эсэх ?

Захиалгын бүтээгдэхүүнийг үнийн дүнь тоо ширхэг, овор хэмжээнээс хамааран үнэгүй хүргэх бөгөөд 1000 ширхэгээс дээш тоогоор бэлэн бүтээгдэхүүн худалдан авбал үнэгүй хүргэнэ