Хайраар дүүргэсэн хайрцаг

            Бид жил бүр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан шинэ шинэлэг сонирхолтой санаа бүхий хөтөлбөрүүдийг уламжлал болгон хэрэгжүүлдэг билээ.

            Энэ удаад хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо болон гэр бүл дэх халуун дулаан харилцааг нэмэгдүүлэх зорилгоор “Хайраар дүүргэсэн хайрцаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Өнөөгийн завгүй нийгэмд эцэг эхчүүд бяцхан үрсдээ хайр халамжаа илэрхийлэх боломж тэр бүр олдоод байдаггүй. Тиймээс МӨНХИЙН ҮСЭГ ГРУПП-ын хамт олон бид тоглоомоор дамжуулан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх оюунлаг бэлгийг бяцхан үрсдээ бэлэглэн хамтдаа хайр дүүрэн дурсамж бүтээхийг уриалж байна. Мөн энэ удаагийн хөтөлбөр маань та бидний танил дууны үгсийг хүүхдийн сонирхол татахуйц график дүрслэлтэй хослуулан илэрхийлснээрээ онцлогтой. Энэ жилийн багц бүтээгдэхүүнд бэлгийн тор, мэндчилгээтэй номын хавчуурга, өөрөө урлах амьтдын дүрстэй баг болон олон сонирхолтой хүүхдийн ном зэрэг багтсан.

             Та бэлгийн хайрцаг захиалах бол 70114544, 98111224  дугаарын утсаар  бидэнтэй холбогдоорой.  Мөн энэхүү бэлгийн хайрцгийн каталогийг энд  дарж үзээрэй.

 

Сэтгэгдэл үлдээх