Үндэсний үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэгчээ дэмжье

Бид #ҮндэснийҮйлдвэрлэгч. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг. Аливаа улс орны оршин бүй үндэс нь “Үндэсний үйлдвэрлэлийг” дэмжих явдал юм. Харьцангуй жижиг зах зээлтэй Монгол орны хувьд үндэсний үйлдвэрлэгч нар биенээ дэмжин ажиллах нь ирээдүйд “Хамтдаа хөгжих” үзэл санааг илэрхийлдэг. Тийм ч учраас үндэсний үйлдвэрлэгчид бид бие биенээ дэмжин ажиллаж, хамтдаа хөгжиж, хамтдаа нэг зорилгын төлөө эх орноо хөгжүүлэхийг уриалж байна. #ЭкоПакМонгол ХХК нь Монголын анхны хайрцаг сав баглаа боодлын үйлдвэр бөгөөд 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа 100% дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр юм. Бид бүх төрлийн цаасан хайрцаг, сав баглаа боодлыг
захиалагчийн хүссэн тоо хэмжээ, загвараар эх орондоо үйлдвэрлэн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байгаадаа баяртай байдаг. Манай компани үйлдвэрлэлдээ 20 гаруй нэр төрлийн өндөр хүчин чадал бүхий машин, дагалдах тоног төхөөрөмжүүдийг суурилуулан бүх төрлийн хайрцаг сав, баглаа боодлыг хурдан шуурхай, найдвартай чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд чанарын удирдлагын тогтолцооны #ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм. Аж үйлдвэрийн салбар 1920-иод оноос манай улсын эдийн засагт биеэ даасан цоо шинэ салбар болон үүсч хөгжсөн. Харин 1990 –ээд онд социалист орнуудын зах зээл нээлттэй болж, дэлхийн эдийн засагтай шууд интеграцад орсноор манай улсын аж үйлдвэрлэлийн салбар уналтад ороод байсан билээ  Тэгвэл 2014 оноос Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үндэсний үйлдвэржилтийг дэмжих эрхзүйн шинэчлэлийн эхлэлийг тавьснаар үндэсний үйлдвэрлэл дахин сэргэх үндэс суурь нь болж үндэсний үйлдвэрлэлүүдийн хөгжил харьцангуй эрчимтэй явагдаж байна Үндэсний үйлдвэрүүд хөгжихийн хэрээр түүхий эд материал сав баглаа боодол хаяг шошго зэрэг дагалдах  үтээгдэхүүний үйлдвэрлэл мөн хөгжиж байгаа одоогоор хамгийн том дотоодын хөрөнгө оруулалт бүхий үндэсний үйлдвэрлэгч нь #ЭкоПак Монгол ХХК юм. Үндэсний үйлдвэрлэгчид маань хамтран ажиллах бие биенээ харилцан дэмжсэнээр үйлдвэрлэлийн салбарын хөгжил цаашлаад эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах үндэс суурь нь болно гэдэгт бид итгэж байна.

БЭЛГИЙН ХАЙРЦАГНИЙ ШИНЭ ЗАГВАРУУД ГАРЛАА
Хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгч Эко Пак Монгол ХХК нь ахмадын болон буян хишгийн үйл ажиллагаанд зориулсан бэлгийн хайрцагний загварууддаа захиалга авч байна. Та таг болон суурьнаас бүрдэх тус бэлэн хайрцаг дээр алтлаг мөнгөлөг боронзон зэрэг төрөл бүрийн фольганаас сонгон компанийн лого болон дурын үгээ бичүүлэн авах
боломжтой бөгөөд мөн хүссэн загвар дизайнаар эхээ бэлдүүлэх боломжтой. Тус хайрцагийн тагны хэмжээ нь 37.5x31x5cm бол суурийн хэмжээ нь 37×30.5×9 юм. Мөн та бүх төрлийн бэлгийн хайрцгийг өөрийн хүссэн загвар дизайнаар захиалан хийлгүүлээрэй.
Холбоо барих утас: 70114544

Leave a Reply