Skip to main content

Бидний Тухай

Эко Пак Монгол ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодлын бүрэн автомат үйлдвэр юм.

Бид импортыг орлож, үндэсний үйлдвэрлэгчдэд чанар стандартын шаардлага хангасан цаасан хайрцаг, сав баглаа боодлыг богино хугацаанд, хэрэгцээт хэмжээгээр нийлүүлж байна.  Эх орондоо дотоодын хэрэгцээг хангах чанартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг багасгах зорилго тавин дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж, орчин үеийн шилдэг технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн үйл ажиллагаа өргөтгөн ажилласаар байна.  Бид монголдоо хамгийн том формат бүхий цаасан хайрцаг, сав баглаа боодол үйлдвэрлэх боломжтой бөгөөд байгаль орчинд хоргүй “Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар”-аас баталгаажсан 100% эко түүхий эд материал ашигладаг.  Мөн бид гялгар, Матт, 5c, 6c, лакан бүрэлт, эмбосс, фольга зэрэг дэлхийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн үйлчилгээг санал болгон ажиллаж байна.

Үнэт зүйлс

Эрхэм зорилго

Бизнесийн түнш, харилцагч, хамтран ажиллагсдаа чанартай бүтээгдэхүүнээр ханган, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, салбарынхаа хөгжилд түчээлэгч байна.

Уриа үг

Ажилтнуудынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг чанарыг эрхэмлэн дэмжиж, аливаа бэрхшээлийг хамтдаа өөдрөгөөр даван туулахыг эрмэлзэнэ

Алсын хараа

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн дээдэлж, чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгохыг эрмэлзэнэ