Skip to main content

1. Хэрхэн захиалга өгөх вэ?

Та Вэб Сайтын “Холбоо барих” хэсэгт байрлах утасны дугаараар захиалгын оператортой холбогдох, эсвэл захиалга хүлээн авах байран дээр ирж уулзан захиалгаа өгөх боломжтой.

2. Захиалга хэзээ бэлэн болох вэ?

Тоо ширхэг, хайрцагны төрөл, хэмжээ, нэмэлт ажилбар зэргээс хамааран хайрцаг бэлэн болох хугацаа нь харилцан адилгүй байдаг. Захиалга баталгаажсаны дараа бүтээгдэхүүн бэлэн болох хугацаа тодорхой болно.

3. Хайрцагны дизайн гаргуулах боломжтой юу?

Захиалагч тал өөрсдөө хайрцаг сав, баглаа боодлынхоо дизайныг гаргаж болно, эсвэл манай мэргэжлийн дизайнерүүдтэй хамтран гаргах боломжтой. Мөн бэлэн загваруудаас сонголт хийх боломжтой.

4. Бэлэн хайрцаг худалддаг эсэх?

Бэлэн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг веб сайт болон FB хуудсаар тухай бүр мэдээлдэг бөгөөд тэр мэдээллийн дагуу бэлэн байгаа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.

5. Хайрцагны хийц материалын талаар?

Хайрцгийг үелээтэй, үелээгүй, дан картон гэсэн 3 төрлийн материалаар хийх бөгөөд хэвлэлттэй болон хэвлэлтгүй байж болно.  Хэвлэлттэй хайрцгийг офсет болон тоёобо хэвлэлтээр хийлгэх боломжтой.

6. Ямар ч төрлийн хайрцаг хийх боломжтой юу?

Одоогоор дугуй хэлбэрээс бусад бүх төрөл, хэлбэрийн хайрцгийг хүссэн загвар хийцээр захиалан үйлдвэрлэж байна.

7. Хүргэлттэй эсэх ?

Захиалгын бүтээгдэхүүнийг үнийн дүн тоо ширхэг, овор хэмжээнээс хамааран үнэгүй хүргэх бөгөөд 1000 ширхэгээс дээш тоогоор бэлэн бүтээгдэхүүн худалдан авбал үнэгүй хүргэнэ.