All Posts By

admin admin

Тэмдэглэлт баяраа онцгой байлгаарай

By | Нийтлэл | Сэтгэгдэлгүй байна

Хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгч Эко Пак Монгол ХХК нь таны тэмдэглэлт баярт өнгө нэмэх, өвөрмөц, нэвт харагдах слайдан тортны хайрцгийг таньд санал болгож байна.Тус хайрцаг нь үндсэн үнээсээ 50% хямдарч

30*30*15 хэмжээтэй 2500 төгрөг ,

26*26*15 хэмжээтэй 2250 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Мөн энэхүү хайрцаг нь алтлаг таг болон суурьтай бөгөөд та нэг ширхэгээр ч худалдан авах боломжтой.
Хайрцгийг та Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах үйлдвэрийн байрнаас ирж худалдан аваарай.

Холбогдох утас: 88107827

Хайраар дүүргэсэн хайрцаг

By | Мэдээлэл | Сэтгэгдэлгүй байна

            Бид жил бүр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан шинэ шинэлэг сонирхолтой санаа бүхий хөтөлбөрүүдийг уламжлал болгон хэрэгжүүлдэг билээ.

            Энэ удаад хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо болон гэр бүл дэх халуун дулаан харилцааг нэмэгдүүлэх зорилгоор “Хайраар дүүргэсэн хайрцаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Өнөөгийн завгүй нийгэмд эцэг эхчүүд бяцхан үрсдээ хайр халамжаа илэрхийлэх боломж тэр бүр олдоод байдаггүй. Тиймээс МӨНХИЙН ҮСЭГ ГРУПП-ын хамт олон бид тоглоомоор дамжуулан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх оюунлаг бэлгийг бяцхан үрсдээ бэлэглэн хамтдаа хайр дүүрэн дурсамж бүтээхийг уриалж байна. Мөн энэ удаагийн хөтөлбөр маань та бидний танил дууны үгсийг хүүхдийн сонирхол татахуйц график дүрслэлтэй хослуулан илэрхийлснээрээ онцлогтой. Энэ жилийн багц бүтээгдэхүүнд бэлгийн тор, мэндчилгээтэй номын хавчуурга, өөрөө урлах амьтдын дүрстэй баг болон олон сонирхолтой хүүхдийн ном зэрэг багтсан.

             Та бэлгийн хайрцаг захиалах бол 70114544, 98111224  дугаарын утсаар  бидэнтэй холбогдоорой.  Мөн энэхүү бэлгийн хайрцгийн каталогийг энд  дарж үзээрэй.

 

Хайрцгийг хэрхэн хэмжих вэ?

By | Мэдээлэл | One Comment

Хайрцаг нь 3 нь талт биет учраас урт, өргөн, өндөр гэсэн 3-н талын хэмжээстэй байх бөгөөд эдгээр гурван талын хэмжээс нь үнийн санал авахад зайлшгүй шаардлагатай болдог. Хайрцагны хэмжээсийг уншихдаа хэрэглэгчид мөн төөрөлддөг бөгөөд 14x14x4 болон 4x14x14 гэсэн хоёр хэмжээс хоорондоо агт адилгүй юм.  Хайрцгийг бид Урт x Өргөн x Өндөр гэсэн дарааллаар хэмждэг бөгөөд дээрх жишээн дээр нэг хайрцаг маань 14 см, нөгөөх нь 4 см урттай хоёр хайрцаг гэсэн үг юм.  Тиймээс та бүхэн хайрцгаа хэмжихдээ урт, өргөн, өндөр гэсэн дарааллаар хэмжээрэй. Мөн хайрцгийг хэмжих үед хайрцгийн амсар хэсэг дээшээ харсан байх ёстой гэдгийг анхаараарай.  Ямар ч төрлийн хэлбэртэй хайрцаг байж болох бөгөөд бид дөрвөлжин,  хавтгай, урт, өндөр гэсэн хамгийн түгээмэл дөрвөн төрлийн хайрцгийн хэмжээсийг хэрхэн авах талаарх зурагт тайлбарыг та бүхэндээ хүргэж байна. 

Дөрвөлжин хайрцаг                                                Хавтгай хайрцаг

Өндөр хайрцаг                                                               Урт хайрцаг 

Стандарт хэмжилзүйн газараас “ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ”- гээ гардан авлаа

By | Мэдээлэл | Сэтгэгдэлгүй байна

Хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савлах картон хайрцаг, Сав баглаа боодлын зориулалттай үелээт картон хайрцаг нь холбогдох стандарт, норматив техникийн баримт бичгийн шаардлага хангаж Стандарт хэмжил зүйн газрийн Баталгаажуулалтын хурлын шийдвэрийн дагуу Тохирлын гэрчилгээ – гээ гардан авлаа. Тус тохирлын гэрчилгээ нь 2021.12.31-ны өдрийг хүртэл хүчинтэй. Цаасан хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэр Эко Пак Монгол ХХК нь хэрэглэгч, харилцагч та бүхэндээ хүнсний үйлдвэрлэлд зориулсан олон улсын болон монгол улсад үйлчилж буй стандартын шаардлага хангасан цаасан хайрцаг сав баглаа санал болгож байгаадаа таатай байна. Бид цаашид улам илүү хичээн хамгийн сүүлийн үеийн шинэ шинэлэг шийдэл, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хамгийн чанартай орчин үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохыг хичээн ажиллах болно.

Үндэсний үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэгчээ дэмжье

By | Мэдээлэл | Сэтгэгдэлгүй байна

Бид #ҮндэснийҮйлдвэрлэгч. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг. Аливаа улс орны оршин бүй үндэс нь “Үндэсний үйлдвэрлэлийг” дэмжих явдал юм. Харьцангуй жижиг зах зээлтэй Монгол орны хувьд үндэсний үйлдвэрлэгч нар биенээ дэмжин ажиллах нь ирээдүйд “Хамтдаа хөгжих” үзэл санааг илэрхийлдэг. Тийм ч учраас үндэсний үйлдвэрлэгчид бид бие биенээ дэмжин ажиллаж, хамтдаа хөгжиж, хамтдаа нэг зорилгын төлөө эх орноо хөгжүүлэхийг уриалж байна. #ЭкоПакМонгол ХХК нь Монголын анхны хайрцаг сав баглаа боодлын үйлдвэр бөгөөд 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа 100% дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэр юм. Бид бүх төрлийн цаасан хайрцаг, сав баглаа боодлыг
захиалагчийн хүссэн тоо хэмжээ, загвараар эх орондоо үйлдвэрлэн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байгаадаа баяртай байдаг. Манай компани үйлдвэрлэлдээ 20 гаруй нэр төрлийн өндөр хүчин чадал бүхий машин, дагалдах тоног төхөөрөмжүүдийг суурилуулан бүх төрлийн хайрцаг сав, баглаа боодлыг хурдан шуурхай, найдвартай чанарын өндөр төвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд чанарын удирдлагын тогтолцооны #ISO9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм. Аж үйлдвэрийн салбар 1920-иод оноос манай улсын эдийн засагт биеэ даасан цоо шинэ салбар болон үүсч хөгжсөн. Харин 1990 –ээд онд социалист орнуудын зах зээл нээлттэй болж, дэлхийн эдийн засагтай шууд интеграцад орсноор манай улсын аж үйлдвэрлэлийн салбар уналтад ороод байсан билээ  Тэгвэл 2014 оноос Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үндэсний үйлдвэржилтийг дэмжих эрхзүйн шинэчлэлийн эхлэлийг тавьснаар үндэсний үйлдвэрлэл дахин сэргэх үндэс суурь нь болж үндэсний үйлдвэрлэлүүдийн хөгжил харьцангуй эрчимтэй явагдаж байна Үндэсний үйлдвэрүүд хөгжихийн хэрээр түүхий эд материал сав баглаа боодол хаяг шошго зэрэг дагалдах  үтээгдэхүүний үйлдвэрлэл мөн хөгжиж байгаа одоогоор хамгийн том дотоодын хөрөнгө оруулалт бүхий үндэсний үйлдвэрлэгч нь #ЭкоПак Монгол ХХК юм. Үндэсний үйлдвэрлэгчид маань хамтран ажиллах бие биенээ харилцан дэмжсэнээр үйлдвэрлэлийн салбарын хөгжил цаашлаад эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах үндэс суурь нь болно гэдэгт бид итгэж байна.

БЭЛГИЙН ХАЙРЦАГНИЙ ШИНЭ ЗАГВАРУУД ГАРЛАА
Хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгч Эко Пак Монгол ХХК нь ахмадын болон буян хишгийн үйл ажиллагаанд зориулсан бэлгийн хайрцагний загварууддаа захиалга авч байна. Та таг болон суурьнаас бүрдэх тус бэлэн хайрцаг дээр алтлаг мөнгөлөг боронзон зэрэг төрөл бүрийн фольганаас сонгон компанийн лого болон дурын үгээ бичүүлэн авах
боломжтой бөгөөд мөн хүссэн загвар дизайнаар эхээ бэлдүүлэх боломжтой. Тус хайрцагийн тагны хэмжээ нь 37.5x31x5cm бол суурийн хэмжээ нь 37×30.5×9 юм. Мөн та бүх төрлийн бэлгийн хайрцгийг өөрийн хүссэн загвар дизайнаар захиалан хийлгүүлээрэй.
Холбоо барих утас: 70114544

Eco Cup -2018 Зохион байгуулагдлаа

By | Мэдээлэл | Сэтгэгдэлгүй байна

ECO CUP -2018 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хайрцаг сав баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгч Эко Пак Монгол ХХК нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ECO CUP 2018 харилцагчдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн 10 сарын 13,14-ний өдрүүдэд "БИД ЭКО ХЭРЭГЛЭГЧ" уриан дор амжилттай зохион байгуулагдаж аваргаа тодрууллаа.
Эрэгтэй багийн төрөлд
1-р байр Анунгоо ХХК
2-р байр Тэсо Корпораци
3-р байр Эко Пак Монгол ХХК
Эмэгтэй багийн төрөлд
1-р байр Жүр Үр ХХК
2-р байр Жем Интернешнл ХХК

3-р байр Тэсо Корпораци тус тус эзэлсэн байна.
Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Нэг өдрийг хурд хүч авхаалж самбаагаа сорьж,  биеийн тамир спортоор хичээллэн, эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа өнгөрүүлсэн харилцагчиддаа баярлалаа